Нэмэлт тэмдэглэгээ
HTML-ийн олон хувилбарууд байсан учраас, бүх веб хуудаснууд нь DOCTYPE гэж эхлэх хэрэгтэй бөгөөд браузерт тухайн веб хуудас нь ямар төрлийн HTML хэд дүгээр хувилбарийг бид нар ашиглаж байгаа вэ гэдгийг хэлэх ёстой байна. (Браузерууд ихэнхдээ DOCTYPE байхгүй үед ч гэсэн тухайн веб хуудсыг харуулж чаддаг.)
XHTML нь XML дээр бичигдсэн болохоор зарим веб хуудаснууд XHTML strict DOCTYPE гэж эхэлж байгааг анзаарч болно. Гэхдээ энэхүү хэсгийг бид нар заавал веб хуудасны эхэн хэсэгт хэрэгтэй бөгөөд түүний өмнө юу ч байх ёсгүй бөгөөд бүр хоосон зай ч байж болохгүй юм.
Хэрвээ та өөрийнхөө веб хуудсан дээр браузер дээр харагдахгүй код бичье гэж бодож байвал комментийг ашигланав
Бүх HTML элементүүд id аттрибут авч болдог. Энэхүү аттрибут нь тухайн элементийг хуудсан дээр ганцхан байгааг илэрхийлж бусад элементүүдээс ялгаж болох аттрибут бөгөөд түүний утгууд нь үсэг эсвэл доогуур зураасаар эхлэх хэрэгтэй бөгөөд тоо эсвэл өөр бусад тэмдэгтүүд хэрэглэх хэрэггүй. Хамгийн чухал нь 2 өөр элемент нэг төрлийн id аттрибут авч болохгүй бөгөөд хэрвээ авбал тухайн id нь цор ганц байх утгаа алдах юм. Доорх зурагнаас id attribute яаж ашиглаж байгааг харж болох юм.
Хэрвээ CSS үзэж эхэлвэл бид нар яаж id аттрибут ашиглаад тухайн элементэд дизайн оноох вэ гэдгийг харж болох бөгөөд энэхүү аттрибутыг ашигласнаар олон төрлийн элементүүдийг хооронд нь ялгаж салгаж хэлбэржүүлэхэд ашиглана. Жишээ нь хуудсан дахь нэг агуулга буюу параграфыг өөрчлөхөд (жишээ нь тухайн параграф нь ямар нэгэн ишлэл агуулсан байвал) бусад параграфуудаасаа өөр болгохын тулд түүнд id аттрибут өгвөл түүнийгээ ашиглан бусдаас нь ялгаж дизайн эсвэл хэлбэржүүлэх боломжтой юм.
Хэрвээ бид нар Javascript сурвал түүнийг бид нар интерактив байдлаар өөрчилж болох бөгөөд ингэснээрээ бид нар id аттрибут ашиглан түүнийг янз бүрийн аргаар өөрчилж болох юм.
Бүх HTML элемент class аттрибут авч болдог. Заримдаа нэг элементийг документад тэмдэглэж онцгой гэхгүйгээр хэд хэдэн элементүүдийг бусдаасаа өөр гэж ялгахаар болвол энэхүү аттрибутыг бид нар ашигладаг. Жишээ нь та өөрийнхөө веб хуудасны зарим элементүүдийг бусад элементүүдээс ялгахаар шийдсэн бол, эсвэл өөрийн веб хуудас луу зааж байгаа гадны линкүүд эсвэл гаднаас таны хуудас луу зааж байгаа элементүүдийг хооронд нь ялгахаар байж болох юм.
Энийг хийхийн тулд class аттрибут хэрэглэж болох юм. Энэхүү классын утга нь хаана хамаарагдаж байгааг зааж өгдөг.
Зарим HTML элементүүд эхлэхдээ дандаа шинэ мөрнөөс браузер дээр эхэлдэг. Энэ элементүүдийг block level буюу блок элементүүд гэдэг юм. Жишээ нь: h1, p, ul, li элементүүд юм.
Зарим HTML элементүүд тухайн мөрөндөө шууд үргэлжлүүлэн хөрш элементүүдтэйгээ бичигдэх бөгөөд inline буюу инлайн элементүүд гэдэг юм. Жишээ нь a, b, em, img элементүүд гэх мэт.
div элемент нь блок байдлаар хэсэг бүлэг элементүүдийг бүлэглэн block-level хэлбэрээр оруулдаг юм.
Жшиээ нь: div элемент ашиглан өөрийнхөө веб хуудасны бүх гарчиг эсвэл толгой хэсгийг бүлэглэхээр болвол (лого бас хуудасны шилжилтийн) хэсэг гэх мэт эсвэл div элемент үүсгээд зочдын комментуудыг агуулсан элемент хийхээр болвол ашиглаж болно.
span элемент нь inline div элемент шиг шинж чанартай бөгөөд энэхүү элемент нь доорх 2 байдлаар ашиглагдаж болно.
iframe нь жижигхэн дэлгэц маягийн элемент бөгөөд тухайн хуудсан дээр оруулж болох зүйл юм. Энэхүү хуудсан дээр өөр хуудас харж болох юм.
Энэхүү iframe нь inline frame гэдэг үгийн товчлол юм.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг iframe -ийн хэрэглээ нь Google Map оруулж ирэх хэсэг байдаг бөгөөд түүнийг google map ашиглан өрийн веб хуудсан дээрээ оруулж болох юм.
meta элемент нь head элементийн дотор байрших бөгөөд тухайн веб хуудасны тухай мэдээллүүдийг агуулж байдаг. Энэ хэсэг нь хэрэглэгчдэд харагдахгүй бөгөөд олон төрлийн үүргийг гүйцэтгэж байдгаас дурьвал хайлтын системд хэрэгтэй тухайн веб хуудасны мэдээллийг агуулах, хэн энэхүү веб хуудсыг үүсгэсэн цаг хугацааны хамааралтай эсэх зэрэг мэдээллийг агуулж байдаг. meta элемент хоосон элемент бөгөөд энэхүү элемент нь хаадаг tag байхгүй юм. Энэхүү элемент нь аттрибутуудыг ашиглан мэдээлэл хадгалж байдаг.
Зарим нэг тэмдэгтүүд HTML-д л зөвхөн ашиглагдахаар зориулагдсан байдаг буюу (keyword) юм. Жишээ нь их багын тэмдэг буюу гурвалжин хаалт юм.
Escape тэмдэгтүүдийг хэрвээ хэрэглэхээр болвол тухайн веб хуудас дээр тэмдэгт нь зөв гарч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Яагаад гэхээр зарим нэг фонт веб браузер дээр дэмжихгүй байх боломжтой юм. Хэрвээ тэгвэл тухайн код болон фонтыг тухайн тэмдэгтэд зориулж CSS код дээр нь засах хэрэгтэй юм.