HTML Extra-Markups

HTML-ийн хувьсал

Веб (WEB) үүсэх үед HTML-ийн олон төрлийн хувилбарууд байсан.

Хувилбар болгон нь өмнөх хувибарынхаа сайжруулсан хувилбар болох шинээр элементүүд нэмэх эсвэл хуучин кодыг алга болгох зэрэг олон зүйлсийг хийдэг байна.

HTML 4 (1997 онд гаргасан)

HTML5 дээр хэдэн элементүүдийг нэмээд бидний үзсэн бүх элементүүд нь HTML4 дээр ашиглагддаг байна. HTML4 нь зарим нэг харагдах элементүүд нь тухайн хуудаснуудыг харуулах байдлыг тодорхойлдог байсан боловч түүнийг ашиглахгүй байхыг зөвлөдөг болсон байна.(Жишээ нь: center буюу тухайн агуулгыг хуудасны төвд нь оруулах элемент, font элемент буюу текстийг хянах, strike буюу текстийг дундуур нь зураасаар харуулах зэрэг элементүүдийг ашиглахгүй харин түүний оронд CSS ашиглавал зүгээр гэж зөвлөж байгаа юм. )

XHTML 1.0 (2000 онд гаргасан)

1998 онд XML гэдэг хэл гарч ирсэн бөгөөд түүний гол зорилго нь хүмүүст шинээр markup хэлээр бичихэд туслах байв. HTML нь ихэнх хүмүүсийн ашигладаг markup хэл байсан тул HTML4 нь XML-ийн дүрмийн дагуу түүний дагуу өөрчлөн түүнийгээ XHTML гэж нэрлэдэг болсон байна. Энэ нь веб зохиогчид нь зарим шинэ нарийн дүрэм журмуудыг дагах болсон байна.

Жишээ нь:
  • Зарим нэг элементүүдээс бусад бүх элементүүд нь заавал хаадаг tag ашиглах ёстой болсон. (Жишээ нь: img )
  • Аттрибутын нэрнүүд нь дандаа жижгээр эхлэж бичигдсэн байх ёстой.
  • Бүх аттрибутууд нь утгатай байх ёстой бөгөөд дандаа double quote буюу давхар тодорхойлолтоор бичигдсэн байна.
  • Deprecated буюу дахиж хэрэглэгдэхээ больсон элементүүд ашиглагдах ёсгүй.
  • Өөр элемент дотор нээгдсэн бүх элементүүд нь тухайн элементийн дотроо заавал хаагдах ёстой юм.

XHTML нь бусад XML документ гаргадаг программуудтай маш амарханаар ажилладаг. Энэ бүхэн нь бусад дата формат болох Scalable Vector Graphics (SVG) буюу XML, MathML (математикийн нэр томъёлол) дээр бичигдсан график-ийн хэлтэй бас ажиллаж чаддаг юм.

Веб хуудас үүсгэхийн тулд зохиогчид нь шинэ syntax ашиглан 2 үндсэн XHTML 1.0 хувилбаруудыг үүсгэсэн байна.
  • Strict XHTML 1.0, зохиогчид нь тухайн дүрмийн үсэг бүрийг дагах
  • Transitional XHTML 1.0, зохиогчид нь зарим нэг дүрслэх элементүүд болох (center) (font) болон бусад зүйлс ашиглаж болох юм. Энэхүү XHTML-ийн transional хувилбар нь зохиогчид нь хуучин хувилбарыг (аль болох бага хэмжээтэй дүрмэнд баригдах) ашиглах эсвэл зарим нэг ирээдүйд хэрэглэгдэхээ болих элементүүдийг хэрэглэх зэрэг боломжийг олгодог байна.

Бас 3 дахь хувилбар болох XHTML 1.0 Frameset нь веб хуудасны зохиогчдыг тухайн веб хуудсыг хэсэг хэсэг Frames болгон хувиргаад түүний хэсэг бүр нь төрөл бүрийн HTML хуудас агуулдаг байх юм.

Одоо үед frame нь маш ховор ашиглагддаг бөгөөд бараг цааш хөгжүүлэгдэхээ больсон.

HTML5 (2000 онд гарсан)

HTML5 гарснаар веб хуудасны зохиогчид нь бүх tag-уудыг хаах шаардлагагүй болсон бөгөөд шинээр элементүүд болон аттрибутууд орж ирсэн.