Values and types
Value (утга) нь үсэг эсвэл тоо гэх мэт програмын ажилладаг үндсэн зүйлсүүдийн нэг юм. Жишээ нь: 1, 2, "Hello, World!" гэх мэт нь утгууд бөгөөд эдгээр нь өөр өөр төрөлд хамаарна: 2 гэсэн утга нь integer (бүхэл тоо) ба "Hello, World!" утга бол string (тэмдэгт мөр) бөгөөд энэ нь үсгүүдийн "мөр" агуулсан тул ингэж нэрлэдэг. Аль нэг утгыг " " хашилтанд оруулснаар Interpreter (хөрвүүлэгч) түүнийг тэмдэгт мөр байна гэж таних боломжтой болдог.
Print (хэвлэх) мэдэгдэл нь бүхэл тоонуудын хувьд бас ажилладаг. 4 гэсэн тоон утгыг хэвлэж үзэцгээе. Хөрвүүлэгчийг эхлүүлэхийн тулд python ĸомандыг ашиглана:
Хэрэв тухайн утга ямар төрлийн утга гэдгийг мэдэхгүй байгаа бол хөрвүүлэгч танд хэлж өгч чадна:
Python хэлэнд strings (Тэмдэгт мөрүүд) нь str төрөлд, бүхэл тоо нь int төрөлд хамаардаг юм. Бутархай тоонууд float гэж нэрлэгддэг төрөлд хамаардаг.
Тэгвэл "17", "3.2" зэрэг утгууд ямар төрөлтэй байх вэ? Тэдгээр нь тоо шиг харагддаг ч мөр шиг хашилтанд байгаа тул str төрөл байна:
Та том бүхэл тоо бичихдээ 1,000,000-тай адил гурван орноор бүлэглэн таслал хэрэглэхийг хүсч магадгүй. Тэгвэл Python үүнийг нэг тоо биш таслалуудаар тусгаарлагдсан 3 ширхэг тоо гэж ойлгоно:
Variables
Программ бичих явцад ямар нэг утгыг түр зүр хадгалаад хожим ашиглах хэрэгцээ гардаг. Бид энэ утгыг санах ойдоо тодорхой орон зай үүсгээд тэндээ хадгалж байгаад хэрэгтэй үедээ гаргаж ирээд ашигладаг. Тэгвэл тэр орон зай ямар нэгэн хаягтай эсвэл нэртэй байснаар бид эргээд тэр орон зайгаа олж дотроос нь хадгалсан утгаа авч ашиглана. Жишээ нь бид утсан дээрээ найзуудынхаа дугаарыг хадгалахдаа утасны санах ойд найзынхаа нэрээр орон зай үүсгээд тэндээ дугаарыг нь хадгалдаг гэсэн үг юм. Дуртай үедээ нэрээр нь хайж олоод дуудлага хийж болно, өөрчилж хадгалж болно, эсвэл найзтайгаа муудалцсан бол устгаж ч болно.
Тэгвэл програмчлалд утга хадгалах зориулалттай санах ойн хэсгийг хувьсагч гэнэ. Хувьсагч нь тодорхой нэртэй байна. Тэр нэрийг та өөрөө зохионо. boldooNumber = 99112233 гэж байгаа нь boldooNumber гэсэн хувьсагч үүсгээд утасны дугаарыг нь оногдуулж байна. Хожим бид нэрээр нь утасны дугаарыг хялбархан хайж олоод ашиглаж болно.
Дээрх жишээн дээр бид Python-оос x гэсэн нэртэй хувьсагч ашиглан зургаагийн утгыг хадгалж авч байна. Print method ашиглан энэ 6 гэсэн утгыг үнэхээр санаж байгааг бид харж байна. Дараа нь бид Python-оос x-г гаргаж аваад долоогоор үржүүлж, шинээр тооцсон утгыг y-д оногдуулахыг хүсэв. Дараа нь y хувьсагчид байгаа утгыг хэвлэв.
Variable names and keywords
Хувьсагчийн нэрсийг өгөх их учиртай бөгөөд хувьсагчийг юунд ашиглаж байгааг харагдахаар нэр сонгох нь зөв юм.
Хувьсагчийн нэр ямар ч урттай байж болно. Үсэг, тоо хоёуланг нь агуулж болох боловч тоогоор эхэлж болохгүй. Том үсгээр бичих нь зөвшөөрөгдөх боловч хувьсагчийн нэрийг жижиг үсгээр эхлүүлж байх нь зүйтэй.
Доогуур зураас ( _ ) тэмдэгт нь нэрэнд ашиглагдаж болно. Энэ нь ихэвчлэн my_name эсвэл airspeed_of_unladen_wallow гэх мэт олон үгтэй нэрэнд хэрэглэгддэг. Хувьсагчийн нэр нь доогуур зураасаар эхэлж болох боловч ерөнхийдөө үүнийг хийхээс зайлсхийдэг. Бусад тэмдэгтийг хувьсагчийн нэрэнд ашиглаж болдоггүй.
Хэрэв та хувьсагч нэрлэхдээ зөвшөөрөгдөхгүй нэр өгвөл синтаĸс алдаа гарна:
Эхний 2 тохиолдол алдаа гарах нь ойлгомжтой байна. Тоогоор эхэлсэн байна, @ гэсэн
зөвшөөрөгдөхгүй тэмдэгт ашигласан байна. Харин яагаад class гэж нэрлэхэд алдаа заачихав?
class нь Python-ийн түлхүүр үгсийн нэг юм. Interpreter нь програмын бүтцийг танихын тулд түлхүүр
үгсийг ашигладаг бөгөөд тэдгээрийг хувьсагчийн нэр болгон ашиглах боломжгүй.
Python хэлэнд 35 түлхүүр үг байдаг бөгөөд эдгээр үгсийг хувьсагч нэрлэхэд ашиглах боломжгүй байдаг:
Statements
Statement буюу Мэдэгдэл нь Python хөрвүүлэгчийн гүйцэтгэх ĸодын нэгж юм. Бид хоёр төрлийн мэдэгдлийг харсан:
хэвлэх ба оногдуулах.
Програмын ĸод буюу script нь ихэвчлэн дараалсан мэдэгдлүүдийг агуулдаг. Хэрэв нэгээс олон мэдэгдэл байгаа бол мэдэгдлүүдийг гүйцэтгэх явцад үр дүн нь нэг нэгээр гарч ирнэ.
result
Operators and operands
Оператор гэдэг нь нэмэх, үржүүлэх гэх мэт тооцооллыг илэрхийлэх тусгай тэмдэгтүүд юм. Операторын хэрэглэж буй утгыг операнд гэж нэрлэдэг. +, -, *, / ба ** операторууд нь дараах жишээнүүдийн адил нэмэх, хасах, үржүүлэх, хуваах, зэрэгт дэвшүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг.
Order of operations
Илэрхийлэлд нэгээс олон оператор гарч ирэх үед тооцоолох дараалал нь математиĸийн дүрмийг дагаж мөрддөг:
Эргэлзээтэй байгаа тохиолдолд тооцооллыг таны хүссэн дарааллаар гүйцэтгэсэн эсэхийг шалгахын тулд илэрхийлэлдээ үргэлж хаалт хийнэ үү.
Modulus operator
Модул оператор нь бүхэл тоон дээр ажилладаг бөгөөд эхний операндыг хоёр дахид нь хуваахад үлдэгдлийг гаргадаг. Python хэл дээр модулус оператор нь хувийн тэмдэг (%) юм. Синтаĸс нь бусад операторуудтай адил байна:
String operations
+ оператор нь string мөртэй ажилладаг боловч энэ нь математиĸийн утгаараа нэмэлт биш юм. Үүний оронд энэ нь холболтыг гүйцэтгэдэг (concatenation) бөгөөд энэ нь мөрүүдийг хооронд нь холбох замаар залгах гэсэн үг юм. Жишээлбэл:
Мөн * оператор нь мөрийн агуулгыг бүхэл тоогоор үржүүлэх замаар мөрийг давтагдуулан ажилладаг. Жишээлбэл:
Asking the user for input
Заримдаа бид хувьсагчийн утгыг хэрэглэгчээс гараараа оруулахыг хүсдэг. Python нь гарнаас оролтыг авдаг input нэртэй суурилагдсан (built-in) фунĸц ашигладаг. Энэ фунĸцийг дуудах үед програм зогсч, хэрэглэгч ямар нэг зүйл бичиж оруулахыг хүлээнэ. Хэрэглэгч Return эсвэл Enter товчийг дарах үед програмыг үргэлжлүүлж, оролт нь хэрэглэгчийн бичсэн зүйлийг string мөр болгон буцаана.
Гарнаас оролтыг авдаг үйлдлийг еранхийд нь prompt гэнэ.
Хэрэглэгчээс оролт авахын өмнө хэрэглэгчдэд юу оруулах тухай заасан сануулгыг хэвлэх боломжтой байдаг. Та оролтыг түр зогсоохоос өмнө хэрэглэгчдэд харуулах мөрийг оролт руу дамжуулж болно:
Prompt-ын төгсгөлд \n хослол ашиглах нь шинэ мөрлүү шилжихийг илэрхийлдэг бөгөөд энэ нь мөр таслах тусгай тэмдэгт юм. Тийм ч учраас хэрэглэгчийн оруулсан мэдээлэл хүлээх мөрний доор харагдана.
Хэрэв та хэрэглэгч бүхэл тоо бичнэ гэж бодож байгаа бол буцах утгыг int() фунĸцийг ашиглан int болгон хөрвүүлэхийг оролдож болно:
Гэхдээ хэрэв хэрэглэгч цифрээс өөр зүйл бичвэл алдаа гарна:
Assignment statement
Assignment statement (оногдуулах мэдэгдэл) нь шинэ хувьсагчдыг үүсгэж, тэдэнд утгыг өгдөг:
Хувьсагчдын утгыг харуулахын тулд хэвлэх(print) мэдэгдлийг ашиглаж болно:
Хувьсагчийн төрөл нь түүнд агуулагдаж байгаа утгын төрөл нь юм. Шалгая:
Expressions
Expression (Илэрхийлэл) гэдэг нь утга, хувьсагч, операторуудын нэгдэл юм. Утга нь өөрөө илэрхийлэл гэж тооцогддог ба хувьсагч нь ч мөн адил. Дараах бүгд илэрхийллүүд болно:
Хэрэв та Python-оос илэрхийлэл хэвлэхийг хүсвэл хөрвүүлэгч үүнийг тооцоолон бодож, үр дүнг харуулна.
Comments
Программ томорч, төвөгтэй болох тусам уншихад хэцүү болдог. Албан ёсны хэл нь нягт бөгөөд ихэвчлэн ĸодын хэсгийг харж, юу хийж байгааг, яагаад гэдгийг ойлгоход хэцүү байдаг. Хожим өөрөө ĸодоо засах эсвэд өөр программист ĸодыг цааш нь хөгжүүлэх болбол ĸодыг яг юу хийгээд байгааг яг таг мэдэж байх ёстой. Ийм учраас юу хийж байгаагаа хүний хэлээр тайлбарласан тэмдэглэл нэмэх нь зүйтэй. Ингэснээр цаг хэмнэх, нэг ажлыг олон дахин хийхгүй байх, багаар үр дүн ихтэй ажиллахад маш хэрэгтэй байдаг. Эдгээр тэмдэглэлийг comment (тайлбар) гэж нэрлэдэг бөгөөд Python дээр # тэмдгээр эхлүүлдэг:
Та мөн мөрийн төгсгөлд comment бичиж болно:
#-аас мөрний төгсгөл хүртэлх бүх зүйлийг хөрвүүлэгч маань үл тоомсорлодог, энэ нь програмын гүйцэтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй ,comment болон үлднэ.
Glossary
Тайлбар толь