JS Array

JS Creating and manipulating arrays

Creating and manipulating arrays (Цуваа үүсгэх болон өөрчлөх):

Цуваа буюу Массив нь элементүүдийн цуглуулгыг хадгалах, удирдах боломжийг олгодог өгөгдлийн бүтэц юм. Эдгээр нь тоо, теĸст, объеĸт болон бусад цуваа гэх мэт өөр өөр төрлийн өгөгдлийг агуулж болно. JavaScript дээр цувааг хэрхэн үүсгэх, удирдахыг үзье.

Цуваа үүсгэх:

JavaScript дээр цуваа үүсгэх хэд хэдэн синтаĸс байдаг. Энд зарим жишээ байна:


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        let fruit = ["apple", "banana", "orange"];

                        let mixed = [1, "two", true];

                        let empty = [];
                    

Цувааны элементүүдэд хандах:

[ ]ашиглан элементүүдэд хандаж болно.


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        console.log(numbers[0]);

                        console.log(numbers[2]);
                    

Цувааны уртыг олох:

Цувааны length метод нь массив дахь элементүүдийн тоог буцаана.


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        console.log(numbers.length);

                    

JS Iteration on arrays

Iteration on arrays (Цуваа дээр давталт ашиглах):

Цуваа дээр давталт ашиглан элементүүдэд хадах хэд хэдэн арга байдаг.

Цуваа дээр давталт ашиглан элементүүдэд хадах хэд хэдэн арга байдаг.

for loop ашиглах:


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        for (let i = 0; i < numbers.length; i++) {

                            console.log(numbers[i]);

                        }
                    

forEach() метод ашиглах:


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        numbers.forEach(function(number) {

                            console.log(number);

                        });
                    

forEach() метод нь Цуваа дахь элемент бүрт гүйцэтгэгдэх call-back function шаарддаг. Тухайн элементийг call-back function-д аргумент болгон дамжуулдаг.

for...of loop арга:


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        for (let number of numbers) {

                            console.log(number);

                        }
                    

map() метод ашиглах:


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        let doubled = numbers.map(function(number) {

                            return number * 2;

                        });

                        console.log(doubled);

                        // Output: [2, 4, 6, 8, 10]
                    

JS Methods of arrays

Methods of arrays (Цувааны методууд):

JavaScript-д цуваа нь элементүүдээ удирдах, ажиллуулах боломжийг олгодог цаанаасаа суурилагдсан олон методууд байдаг. Хамгийн түгээмэл методын заримыг энд оруулав.

push(): Цувааны төгсгөлд нэг буюу хэд хэдэн элемент нэмж, массивын шинэ уртыг буцаана.


                        let numbers = [1, 2, 3];

                        numbers.push(4, 5);

                        console.log(numbers);

                        });

                        console.log(doubled);

                        // Output: [1, 2, 3, 4, 5]
                    

pop(): Цуваанаас сүүлчийн элементийг устгаад буцаана.


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        let lastElement = numbers.pop();

                        console.log(lastElement); // Output: 5

                        console.log(numbers); // Output: [1, 2, 3, 4]

                    

shift(): Цуваанаас эхний элементийг устгаад цувааны уртыг багасгаж буцаана.


                        let numbers =[1, 2, 3, 4, 5];

                        let firstElement = numbers.shift();

                        console.log(firstElement); // Output: 1

                        console.log(numbers); // Output: [2, 3, 4, 5]

                    

unshift(): Цувааны эхэнд нэг буюу хэд хэдэн элемент нэмж, цувааны шинэ уртыг буцаана.


                        let numbers = [2, 3, 4, 5];

                        numbers.unshift(1);

                        numbers.unshift(1);

                    

slice(): Эхлэл ба төгсгөлийн индеĸсээр сонгосон цувааны хэсгийн хуулбарыг буцаана. Анхны цуваа өөрчлөгдөхүй.


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        let portion = numbers.slice(1, 4);

                        console.log(portion); // Output: [2, 3, 4]

                        console.log(numbers); // Output: [1, 2, 3, 4, 5]

                    

splice(): Заасан индеĸс дээр үндэслэн элементүүдийг хасах, солих, нэмэх замаар цувааг өөрчлөх.


                        let numbers = [1, 2, 3, 4, 5];

                        // Remove two elements starting at index 2
                        numbers.splice(2, 2);
                        console.log(numbers); // Output: [1, 2, 5]

                        // Replace one element at index 1
                        numbers.splice(1, 1,'new element’);
                        console.log(numbers); // Output: [1, 'new element', 5]

                        // Add elements starting at index 2
                        numbers.splice(2, 0, ‘element 1', 'element 2');
                        console.log(numbers); // Output: [1, 'new element', ‘element 1', ‘element
                        2', 5]

                    

JavaScript дахь цуваанууд нь concat(), join(), reverse(), sort(), filter(), map(), reduce() гэх мэт өөр олон ашигтай методуудтай.

JS Multidimensional arrays

Multidimensional arrays (Олон хэмжээст цуваа):

Олон хэмжээст цуваанууд нь бусад цуваануудыг элемент болгон агуулсан цуваанууд юм. Энэ нь нарийн төвөгтэй өгөгдлийг төлөөлөх, удирдахад тохиромжтой өгөгдлийн бүтцийг бий болгох боломжийг олгодог.

Олон хэмжээст массив үүсгэх:

Олон хэмжээст цуваа үүсгэхийн тулд та зүгээр л цуваа дотор өөр цуваа байрлуулж болно.
Жишээлбэл:



              let arrayMulti = [[1, 2, 3], [4, 5, 6], [7, 8, 9]];

                    

Олон хэмжээст цувааны элементүүдэд хандах:

[ ] цувааны индеĸстэй хослуулан ашиглаж болно. Жишээлбэл:



                  console.log(arrayMulti[0][1]); // Output: 2

                  console.log(arrayMulti[2][0]); // Output: 7

                    

Олон хэмжээст цувааны элементүүдийг засварлах:

Та харгалзах индеĸст шинэ утга оноож олон хэмжээст массивын элементүүдийг өөрчилж болно. Жишээлбэл:


                        arrayMulti[1][2] = 10;

                        console.log(arrayMulti);

                        // Output: [[1, 2, 3], [4, 5, 10], [7, 8, 9]]

                    

Олон хэмжээст цуваа дээр давталт ашиглах:

Та олон хэмжээст цувааны элементүүдийг давтахын тулд nested for Loop ашиглаж болно. Жишээлбэл:



                for (let i = 0; i < arrayMulti.length; i++) {

                    for (let j = 0; j < arrayMulti[i].length; j++) {

                    console.log(arrayMultil[i][j]);

                    }

                }

                    

Олон хэмжээст цуваа нь утгын цуглуулга, тоглоомын онооны хүснэгт эсвэл гэх мэт бүтэцлэгдсэн өгөгдлийг илэрхийлэхэд хэрэгтэй байж болно. Олон хэмжээст цуваа дахь элементүүдэд хандах, засварлахдаа цувааны индеĸсийг тооцохоо мартуузай.