HTML Video,Audio

HTML~Video

Бичлэг болон аудио нэмэх(Adding video and audio to your page)

Энэ бүлэгт бидний хийж сурах зүйлс

  • Web хуудсандаа video болон audio нэмж сурна.
  • Хэрхэн youtube-ийн бичлэгийг өөрийн хуудсан даа оруулах.
  • Бичлэг нэмэхийн тулд HTML -ийн video tag-ийг ашиглана. Харин аудио нэмэхийн тулд audio tag-ийг ашиглана мөн энэ хоёрын дотрох attribute-ууд нь адилхан.

    attribute-ууд нь

    • src attribute дээр аудио болон бичлэгийн замыг зааж өгнө.
    • Энэ attribute зөвхөн video tag-т байдаг. poster attribute нь хэрэглэгч бичлэгийг эхлэх хүртэл мөн бичлэг ачаалаах үед харагдах зурагийг байрлуулж болдог.
    • controls энэ attribute хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд browser-т энэ бол энгийн нэг зураг биш хэрэглэгчид үүнийг өөрсдөө удирдах ёстой гэдгийг хэлж өгнө.
    • autoplay болон loop attribute-уудын ялгаа
        autoplay нь хэрэглэгч хуудасруу орох үед автоматаар тоглож эхэлнэ.
        loop нь хэрэглэгч play товчон дээр дарсан тохиолдолд давтана.
    • preload энэ attribute нь хуудас ачаалаахад юу хийхийг нь browser-т хэлж өгдөг доорох гурван утгагийг авч болно.
    • width, height эдгээр attribute нь бичлэгний өндөр болон өргөнийг заана.

    Video simple example

    Audio simple example

    • video болон audio tag-ийн src attribute-ийн оронд source элементийг ашиглаж болдог.
    • type attribute нь бичлэг болон аудио нь ямар төрлийн format-тай болохыг browsert урьдаас хэлж татахад нь тусалдаг.
    • codecs өмнө нь type attribute-ийг оронд ашиглагддаг байсан.

    Одоо хэрхэн өөрийн хуудсан дээрээ youtube-ийн бичлэг оруулж ирэхийг сурцгаая.

    • Оруулах бичлэгийнхээ share товчон дээр дарна.
    • Embed гэсэн бичиг дээр дарахаар код гарж ирнэ.Үүнийг copy товчон дээр дарж хуулж авна.

    Embed кодын жишээ

    Summary table

    • video tag нь киноны клип эсвэл бусад видео зэрэг видео агуулгыг оруулахад ашиглагддаг.
    • Бичлэг нэмэхийн тулд HTML -ийн video tag-ийг ашиглана. Харин аудио нэмэхийн тулд audio tag-ийг ашиглана.
    • video болон /video tag-ийн хоорондох текстийг дэмждэггүй зөвхөн browser дээр харуулах болно.
    • video tag нь өөр өөр эх сурвалжтай нэг болон хэд хэдэн source tag агуулна. browser нь дэмждэг анхны source оо сонгоно.